← Буцах2. Зургаа зуруулах
Хотоос таны барилгыг яаж, ямар хүрээнд барьж болохыг бичгээр авах
Албан нэр: Архитектур төлөвлөлтийн даалгавар (АТД)Хийх: Та · Хот байгуулалт, хотын стандартын газар (ХБХСГ) · цахимаар (eBARILGA)Энэ юу вэ?
Таны газар дээр ямар өндөр, ямар хэмжээтэй барилга барьж болохыг хот бичгээр зааж өгнө.
Яагаад хэрэгтэй вэ?
Зураг төслийн баг цаашдын бүх зургийг энэ бичиг дээр үндэслэж зурна.
Та юу хийх вэ?
Хүсэлтээ өөрөө өгнө. Нийслэлд иргэний үнэмлэх, өргөдөл (байгууллага бол албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ), газрын эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын сүүлийн 7 хоногийн фото зураг бүрдүүлнэ. Эх хувиа авч очвол нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Ихэнх нь зураг дүрэм, стандартын дагуу биш байснаас буцдаг.
Хэр удах вэ?
Хуулиар 10 ажлын өдөр.
Хуулийн үндэслэл (сонирхвол)
Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).
Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).