← Буцах6. Ашиглалтад оруулах

Комисс дуудах

Албан нэр: Комиссын хүсэлтХийх: Та · Засаг даргад, нэг цэгээр

Энэ юу вэ?

Барилгаа шалгуулахаар албан ёсоор хүсэлт өгнө. Комисст төрийн байгууллагын хүмүүс, та, зохиогчид (архитектор, инженерүүд), барилгын компани орно. Комиссын нарийн бичгийн дарга нь таны төлөөлөл. Комисс бичгээс гадна барилга 100% дууссан эсэхийг талбай дээр явж нэг бүрчлэн үзнэ. Дутуу ажилтай бол хүлээж авахгүй.

Та юу хийх вэ?

Комисс дуудахаас өмнө «Комисст бэлдэх» хуудасны «Барилгын гүйцэтгэл» жагсаалтаар бүх давхар, өрөөгөөр өөрөө явж шалгана. Нэг ч ажил дутуу бол эхлээд дуусгуулна. Комиссын гишүүн бүрт өдөр, цаг, хаягийг утсаар дамжуулна. Хурал ихэвчлэн зохиогчид, барилгын компани ирээгүйгээс хойшдог. Ирэх боломжгүй гишүүнийг очиж авч ирнэ.

Хэр удах вэ?

Хуулиар 10 ажлын өдөрт комисс ажиллана.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
БТХ 48.6212-р тогтоол 2.2

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Комиссын олсон дутууг засах