← Буцах2. Зургаа зуруулах

Эскиз зургаа хотоор батлуулах

Албан нэр: Загвар зураг батлуулахХийх: Хотын байгууллага · Хот байгуулалт, хотын стандартын газар (ХБХСГ)

Яагаад хэрэгтэй вэ?

Батлагдсан зургаар л ус, цахилгаан, дулааны компаниас холбох зөвшөөрөл авна.

Хэр удах вэ?

Хуулиар 10 ажлын өдөр.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
БТХ 23.1А/32 3.1.2

Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Ус, цахилгаан, дулаанаа холбох зөвшөөрөл авах