← Буцах3. Барих зөвшөөрөл авах
Зургаа мэргэжлийн шалгалтад өгөх
Албан нэр: МагадлалХийх: Магадлалын байгууллага · Магадлалын байгууллагаЭнэ юу вэ?
Хөндлөнгийн инженерүүд зургийг тань дүрэм, стандартын дагуу байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт гаргана.
Яагаад хэрэгтэй вэ?
Энэ дүгнэлтгүйгээр барих зөвшөөрөл олгохгүй.
Та юу хийх вэ?
Магадлалын байгууллагатай гэрээ хийнэ. Засвар шаардвал тухайн хэсгийн зохиогчоор (архитектор эсвэл инженер) засуулж дахин өгнө.
Хэр удах вэ?
Хуулиар 15 ажлын өдөр.
Хуулийн үндэслэл (сонирхвол)
Хугацаа хэтэрвэл: эхлээд хариуцсан байгууллагад биечлэн очиж тодруулна. Шийдэгдэхгүй бол албан ёсоор гомдол гаргана (БТХ 36.2). Хугацаа хэтрүүлсэн албан тушаалтан хариуцлага хүлээнэ (ЗМТХ 5.2.12).
Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).