← Буцах5. Шалгуулж хүлээж авах
Хянагчдаас эцсийн дүгнэлт авах
Албан нэр: Хяналтын нэгдсэн дүгнэлтүүдХийх: ТаЭнэ юу вэ?
Таны хяналтын инженер, зохиогчид (архитектор болон хэсэг бүрийн инженер) барилга зургийн дагуу баригдсан эсэх тухай дүгнэлт бичнэ.
Яагаад хэрэгтэй вэ?
Комисс хуулиар заавал шаардах 7 бичгийн 2 нь.
Хэр удах вэ?
Хуульд хугацаа заагаагүй, танаас хамаарна.
Хуулийн үндэслэл (сонирхвол)
Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).