← Буцах2. Зургаа зуруулах

Барилгын бүх зургийг гаргуулах

Албан нэр: Ажлын зурагХийх: Архитектор, дараа нь инженерүүд

Энэ юу вэ?

Барилгын компани яг юуг яаж барихыг харуулсан бүрэн зураг (ажлын зураг), зардлын төсөв. Архитектор тэргүүлж, инженерүүд түүний зураг дээр үндэслэн ажиллана.

Хэрхэн явагддаг вэ?

  1. Архитектор батлагдсан эскиз дээрээ үндэслэн архитектурын (БА) зургийг гаргана.
  2. Инженерүүд архитекторын зураг дээр үндэслэн өөрийн хэсгийг зурна: бүтээц (ББ), цэвэр бохир ус (ЦБУ), халаалт агаар сэлгэлт (ХАС), хүчит төхөөрөмж, дотор цахилгаан (ХТ/ДГ), холбоо дохиолол (ХД).
  3. Инженерүүдэд шаардлага гарвал (жишээ нь багана, хоолой, агаарын сувагт зай) архитектортой зөвшилцөнө. Архитектор зургаа засна.
  4. Бүх хэсэг уялдсаны дараа төсвийг гаргана.

Та юу хийх вэ?

Инженерүүдийн шаардлагаар архитекторын зураг засагдах нь хэвийн. Энэ зөвшилцлийг зураг дуусахаас өмнө хийлгэ. Барих үед илэрсэн зөрчил хамгийн их зардал гаргадаг.

Хэр удах вэ?

Хуульд хугацаа заагаагүй, танаас хамаарна.

Хуулийн үндэслэл (сонирхвол)
БТХ 23.3БТХ 24.1

Хуульд байхгүй бичиг шаардах эрхгүй (ЗМТХ 5.1.5).

Дараагийн алхам: Гадна шугамын зургаа батлуулах