Миний барилгад зөвшөөрөл хэрэгтэй юу?
Нэг айлын орон сууц 9 м хүртэл өндөр, 600 м² хүртэл талбайтай бол барилгын ажлын зөвшөөрөл, улсын комисс шаардахгүй. Бусад тохиолдолд шаардлагатай. «Барилгаа шалгах» хэсэгт 1 минутад тодорхойлно.
Мэдээлэл хаанаас авсан бэ?
Барилгын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, Засгийн газрын 212-р тогтоол, БХБ сайдын 211-р тушаал, ХБХСГ-ын үйлчилгээний журмын эх бичвэрээс. Алхам бүрт заалтын дугаар, эх сурвалжийн холбоос бий. Туршлагаас гарсан мэдээллийг «Практик» гэж тусад нь тэмдэглэсэн.
Энэ хуулийн зөвлөгөө мөн үү?
Үгүй. TEG хуулийн шаардлага, практикийн мэдээллийг нэг дор цэгцэлж харуулна. Албан шийдвэрийг холбогдох төрийн байгууллага гаргана.
Миний мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Одоогийн хувилбарт таны явц зөвхөн таны утасны браузерт хадгалагдана. Бид ямар ч хувийн мэдээлэл цуглуулахгүй.
Улаанбаатараас бусад газарт хэрэглэж болох уу?
Хууль улсын хэмжээнд нэг тул алхам, баримт ижил. ХБХСГ-ын үйлчилгээний хугацаа нийслэлд хамаарна. Аймагт тухайн аймгийн байгууллага шийдвэрлэнэ.