← Нүүр

Үйлчилгээний нөхцөл ба нууцлал

Шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 21. TEG-ийг ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. TEG юу вэ

TEG нь барилгаа газрын зөвшөөрлөөс улсын комисс хүртэл хөтлөхөд туслах мэдээлэл, жагсаалтын хэрэгсэл. Хууль, журам, практикт тулгуурлан алхам, бичиг, ажлын дарааллыг энгийнээр тайлбарлана.

TEG нь хуулийн зөвлөгөө биш. Зөвшөөрөл, дүгнэлтийг холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүс гаргана. Хууль, журам өөрчлөгдөж болох тул чухал шийдвэрийн өмнө тухайн байгууллагаас лавлаарай. Бичиг буцахгүй, хугацаа хэтрэхгүй гэж бид баталгаа өгөхгүй.

2. Эрх ба төлбөр

Газрын бүлэг үнэгүй. Бусад хэсгийг нэг төсөлд нэг удаа төлж нээнэ. Сар бүрийн төлбөр байхгүй. Үнэ барилгын хэмжээнээс хамаарах бөгөөд төлөхийн өмнө харагдана.

Төлбөрийг QPay-ээр хийнэ. Төлбөр баталгаажмагц хандах код (TEG-XXXX-XXXX) олгоно. Энэ кодоор өөр утас, компьютер дээр эрхээ нээнэ. Кодоо бусдад бүү дамжуулаарай: нэг кодыг олон төсөлд ашиглахыг зөвшөөрөхгүй.

Эрх нь тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх хүртэл хүчинтэй.

3. Мөнгө буцаалт

Эрх олгогдсоны дараа бодлоо өөрчилсөн, ашиглаагүй гэх мэт шалтгаанаар мөнгө буцаахгүй.

Давхар эсвэл буруу дүнгээр суутгагдсан, төлсөн ч эрх нээгдээгүй бол бид шалгаж, засна эсвэл буцаана. Гүйлгээний кодоо (TEG-ээр эхэлсэн) дурдан хандаарай.

Энэ нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар танд олгосон эрхийг хязгаарлахгүй.

4. Промо код

Промо кодыг туршилтын хэрэглэгчдэд өгнө. Эхлээд «Зургаа зуруулах» бүлгийг нээнэ. Гурван богино асуултад хариулсны дараа бүх эрх нээгдэнэ. Промо кодыг бусдад дамжуулах, зарахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд кодыг цуцлах эрхтэй.

5. Агуулгыг хуулах, түгээхийг хориглоно

TEG-ийн агуулга, түүний сонголт, бүтэц, зохион байгуулалт нь зохиогчийн эрхээр хамгаалагдана. Дараахыг зөвшөөрөлгүйгээр хийхийг хориглоно:

  • агуулгыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хуулж, өөр сайт, апп, баримт бичигт нийтлэх, зарах;
  • програм, бот, хиймэл оюуны хэрэгслээр автоматаар татах (scraping), хиймэл оюун сургахад ашиглах;
  • хандах кодоо бусадтай хуваалцах, зарах. Нэг кодыг 4 хүртэлх төхөөрөмжид ашиглана.

Төлбөртэй агуулгад хандах кодыг тодорхойлох техникийн тэмдэг шингээсэн. Зөрчил илэрвэл тухайн кодыг мэдэгдэлгүйгээр цуцалж, хуулийн дагуу арга хэмжээ авна. «TEG» нэр, лого нь бидний өмч.

6. Бид ямар мэдээлэл хадгалдаг вэ

  • Хандах код, тэмдэглэл. Таны тэмдэглэсэн алхам, бичиг, ажлыг хандах кодтой тань холбож хадгална. Ингэснээр өөр төхөөрөмж дээр сэргээнэ. Эдгээрийг бид хувь хүнээр нь хардаггүй.
  • Нэргүй хэмжилт. Апп-ыг сайжруулахын тулд аль хуудсыг үзсэн, аль алхмыг дуусгасан, хаанаас ирсэн, утас эсвэл компьютер гэдгийг санамсаргүй дугаараар нийт дүнгээр тоолно. 90 хоногийн дараа устгана.
  • Төлбөр. Гүйлгээний код, дүн, огноо. Таны картын болон дансны мэдээлэл бидэнд ирэхгүй, QPay болон банк дээр үлдэнэ.
  • Сэтгэгдэл. Таны бичиж илгээсэн санал, хариулт.

Бүртгэл. Бүртгэл үүсгэвэл имэйл, нууц үгийн хэш (нууц үг өөрөө хадгалагдахгүй), овог нэр, регистрийн дугаар, байгууллага бол нэр ба регистр, утас (заавал биш), барилгын үндсэн мэдээлэл (зориулалт, талбай, давхар) хадгална. Зорилго: таныг таних, төлбөрийн баримт гаргах, эрхийг тань сэргээх, дэмжлэг үзүүлэх, нэргүй нэгтгэсэн статистик гаргах. Регистрийн дугаарыг бусдад өгөхгүй, эзэмшигчийн самбарт ч бүтнээр нь харуулахгүй.

Мэдээллээ засах, бүртгэлээ устгуулахыг хүсвэл «Сэтгэгдэл илгээх»-ээр хүсэлт гаргана уу. Зар сурталчилгааны (Facebook, Google) мөрдөгч ашигладаггүй, хувийн мэдээллийг бусдад зардаггүй.

Үйлчилгээ Cloudflare (сервер) болон QPay (төлбөр) дээр ажилладаг. Тэд техникийн зорилгоор таны IP хаягийг боловсруулж болно.

7. Холбоо барих

Үйлчилгээ үзүүлэгч: Ц.Сайнбаяр. Асуудал, санал байвал эрхээ нээсний дараа «Одоо» хуудасны «Сэтгэгдэл илгээх» хэсгээр бичнэ үү.

8. Өөрчлөлт

Нөхцөлийг шинэчлэх үед огноог нь энд өөрчилнө. Төлбөр, эрхэд нөлөөлөх чухал өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ.